35 үсгийн аялал
Энэ ном удахгүй худалдаанд гарна.
- Хуудас
- 60
- Нас
- 5+
- Ангилал
- Үсэг таних
Номын тухай
“Би уншиж сурна ” ном нь уншиж сурч буй хүүхдийг монгол хэлний 35 үсэгтэй хөгжилтэй түүх, сонирхолтой дүр, адал явдлаар дамжуулан танилцуулна.
Хүүхэд номын баатруудтай хамт үсгийн авиаг сонсож, богино ба урт эгшиг, үе, нэг болон хоёр үетэй үг шат дараатай уншиж эхэлнэ. Шинэ үсэг бүрийн үйл явдал нь өмнө үзсэн үсгүүдтэй уялдсан тул хүүхэд мэдлэгээ давтан бататгаж, үйл явдлаар үсгийг танин, сэргээн дуудна. Эцэг эх, багшид өгөх зөвлөмж
Өдөр бүр 10–15 минутын богино хугацаагаар 2–3 үсэгтэй ажиллах нь тохиромжтой. Үсгийг олон удаа хүчээр давтуулахын оронд зураг, хөдөлгөөн, дуу авиа, үйл явдалтай хослуулан бататгаарай. Хүүхэд үсэг андуурсан үед шууд буруутгахгүйгээр тухайн үсгийн хэлбэр, авиа, холбоотой үгийг дахин сануулах нь илүү үр дүнтэй.
Хамгийн чухал нь хүүхдийн сурсан жижиг ахиц бүрд урам өгч, “Чи өнөөдөр шинэ үсгийн нууцыг тайллаа” гэх мэт үг ашиглан унших хүсэл, өөртөө итгэх итгэлийг нь дэмжих явдал юм.
Адал явдлыг дуусгасны дараа хүүхэд 35 үсгийг хараад таних, авиаг нь зөв дуудах, энгийн зураг болон үгтэй холбон тогтоох анхан шатны чадвартай болно. Мөн үсэг сурах үйл явцыг хүнд даалгавар бус, сонирхолтой нээлт, аялал мэтээр хүлээн авч, цаашид үе, үг, өгүүлбэр уншихад бэлтгэгдэнэ. Мөн энэ номоор үсгээ илүү сайн бататгахын тулд өөрийн анхны комик номоо бүтээгээрэй.
- Улаанбаатар хотод 24-48 цагт хүргэнэ
- QPay-ээр аюулгүй төлнө
