Халбаган хошуут
- Хуудас
- 60
- Нас
- 7+
- Ангилал
- Амьтан
Номын тухай
“Амьтдын гайхамшигт ертөнц” цуврал нь хүүхдийг дэлхийн өнцөг булан бүрийн сонирхолтой амьтадтай танилцах танин мэдэхүйн аялалд урьж байна. Энэхүү цувралаар дамжуулан хүүхэд халбаган хошуут шувуу, саваа шавж, гялалзсан яст мэлхий, зараа, лаврын гүрвэл зэрэг онцгой амьтдын биеийн бүтэц, амьдрах орчин, зан үйл, дасан зохицох чадварыг энгийн ойлгомжтой эхээр уншин мэднэ.
Энэхүү цуврал нь M1 дадлага түвшний уншигчдад зориулагдсан. Ном бүр «Онцгой хошууны туршилт», «Нуугдсан саваа шавж», «Яст мэлхий судлаачийн лаборатори», «Зарааны аюулгүй үүр», «Гүрвэлийн хөдөлгөөний зам» зэрэг бүтээлч төсөлтэй. Төсөл бүр нь гэр бүлээрээ ярилцах асуулт, туршилт, бүтээлч даалгавар, эзэмших чадварын чиглэлтэй бөгөөд хүүхдийг ажиглах, турших, асуулт дэвшүүлэх, нотолгоонд тулгуурлан тайлбарлах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлнэ.
Номоо нээгээд амьтдын гайхамшигт ертөнцөөр аялж, байгалийг шинжлэх ухааны нүдээр танин мэдээрэй!
- Улаанбаатар хотод 24-48 цагт хүргэнэ
- QPay-ээр аюулгүй төлнө
