50,000₮-с дээш үнэгүй хүргэлт 7515-2517
Хөлс яагаад гардаг вэ
Шинжлэх ухаан

Хөлс яагаад гардаг вэ

Ном бүр дотроо 4-5 зохиолтой

38,000₮
Хуудас
60
Нас
8+
Ангилал
Шинжлэх ухаан

Номын тухай

“Шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд” цуврал нь хүүхдийг байгаль, амьд биет, хүний бие, хүнс, эрчим хүч зэрэг сонирхолтой сэдвүүдийг шинжлэх ухааны аргаар судлах аялалд урьж байна. Хүүхэд уншсан мэдлэгээ зөвхөн ойлгоод зогсохгүй ажиглаж, таамаг дэвшүүлж, бодитоор туршиж, үр дүнгээ тайлбарлан өөрийн нээлтээ бүтээнэ.
Энэхүү цуврал нь M2 эхлэл түвшний уншигчдад зориулагдсан. Ном бүр «Сувд үүсэх давхаргын загвар», «Ямар банана идэхэд тохиромжтой вэ?», «Бие хэрхэн хөрдөг вэ?», «Нарны дулаан баригч төхөөрөмж», «Ширэнгэн ойн давхарга ба ус хадгалах туршилт» зэрэг судалгаа, туршилт, загвар бүтээх төслүүдтэй.
Төсөл бүр гэр бүлээрээ ярилцах асуулт, бүтээлч даалгавар, шинжлэх ухааны туршилтыг аюулгүй хэрэгжүүлэх заавартай бөгөөд хүүхдийн ажиглах, хэмжих, харьцуулах, шалтгаан–үр дагаврыг ойлгох, нотолгоонд тулгуурлан тайлбарлах, байгальд хариуцлагатай хандах чадварыг хөгжүүлнэ.
Номоо нээгээд асуулт асууж, туршиж, нээлт хийж, шинжлэх ухааныг өөрийн гараар мэдрээрэй!

🎁
Худалдан авсан ном бүрд SkillON BOOKI аппын 1 сарын эрх бэлэглэнэ! Хүүхдийн унших хурд, ойлголт, үгсийн санг хөгжүүлэх дасгалууд. Апп-аа одоо татаад бэлдээрэй.
  • Улаанбаатар хотод 24-48 цагт хүргэнэ
  • QPay-ээр аюулгүй төлнө
Шинжлэх ухаан · 2-р түвшин · 5 зохиол

Доторх номууд

Сагсанд нэмэгдлээ