Ширэнгэн ой
- Хуудас
- 60
- Нас
- 8+
- Ангилал
- Шинжлэх ухаан
Номын тухай
“Шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд” цуврал нь хүүхдийг байгаль, амьд биет, хүний бие, хүнс, эрчим хүч зэрэг сонирхолтой сэдвүүдийг шинжлэх ухааны аргаар судлах аялалд урьж байна. Хүүхэд уншсан мэдлэгээ зөвхөн ойлгоод зогсохгүй ажиглаж, таамаг дэвшүүлж, бодитоор туршиж, үр дүнгээ тайлбарлан өөрийн нээлтээ бүтээнэ.
Энэхүү цуврал нь M2 эхлэл түвшний уншигчдад зориулагдсан. Ном бүр «Сувд үүсэх давхаргын загвар», «Ямар банана идэхэд тохиромжтой вэ?», «Бие хэрхэн хөрдөг вэ?», «Нарны дулаан баригч төхөөрөмж», «Ширэнгэн ойн давхарга ба ус хадгалах туршилт» зэрэг судалгаа, туршилт, загвар бүтээх төслүүдтэй.
Төсөл бүр гэр бүлээрээ ярилцах асуулт, бүтээлч даалгавар, шинжлэх ухааны туршилтыг аюулгүй хэрэгжүүлэх заавартай бөгөөд хүүхдийн ажиглах, хэмжих, харьцуулах, шалтгаан–үр дагаврыг ойлгох, нотолгоонд тулгуурлан тайлбарлах, байгальд хариуцлагатай хандах чадварыг хөгжүүлнэ.
Номоо нээгээд асуулт асууж, туршиж, нээлт хийж, шинжлэх ухааныг өөрийн гараар мэдрээрэй!
- Улаанбаатар хотод 24-48 цагт хүргэнэ
- QPay-ээр аюулгүй төлнө
